
Гар утасны баттерей гэдэг үнэтэй, байгаль орчинд хортой, дээр нь ашиглахаа больсон цагт устгахын тулд их хэмжээний хорт бодис ялгаруулдаг. Харин Хятадын зохион бүтээгч Жен Дай Зи нэгэн сонирхолтой “Nokia” маркийн концепт буюу үйлдвэрлэлийн өмнөх шатны гар утсыг танилцуулжээ. Өдөр тутмын өргөн хэрэглээ болсон гар утасны уламжлалт баттерейны оронд уг концепт гар утас нь нүүрстөрөгчөөс эрчим хүч бий болгодог био баттерейтай учир олны анхаарлыг татаж байна. Хэрэглэгч гар утсандаа кола хийж цэнэглэхэд цэнэгээ маш сайн барих бөгөөд тодруулбал, өргөн ашиглагддаг lithium-ion төрлийн баттерейнаас 3-4 дахин удаан хугацаанд цэнэгээ хадгалах хүчин чадалтай гэнэ.
No comments:
Post a Comment