Popular Posts

Thursday, January 14, 2010

Нох 11 2008 Sony Alpha 900 D-SLR 24.6 мегапиксель камера


Canon, Nikon-ий бүтээгдэхүүнтэй өрсөлдүүлэхээр Sony нь маш өндөр 24.6 мегапиксель нягтшил бүхий Alpha 900 full-frame D-SLR дижитал аппаратыг бэлэн болгосон байна. Alpha 900 нь гэрлийн цацрагийг 90 хэм хазайлгах 5 өнцөгт шилэн призм, BIONZ дүрс боловсруулагч хос процессор, үзэгдэх орчинг 100% хамарч дүрсийг олох чадвар, SteadyShot INSIDE дүрс тогтворжуулагч, 9-талт автомат чиглүүлэгч, өндөр нягтшилт дуу дүрсний HDMI гаралт, секундэд 5 дүрс бичих хурд бүхий видео боломжтой юм байна.

Мөн 921,000-цэгшил бүхий 3.0” хэмжээтэй Xtra Fine LCD дэлгэц, хөдөлгөөн дунд дүрс тохируулагч "Quick Navi" горимтой.

Sony-ийн энэхүү шилдэг орчин үеийн D-SLR дижитал фото камер $3,000 үнээр ирэх 11 сараас худалдаанд гарч эхлэх юм байна.

No comments:

Post a Comment