Pages

Wednesday, March 9, 2011

Apple албан ёсоор Монголд


Дэлхийн брэнд Apple-г бид хэрэглэсээр удаж байна. Монголчууд бидний хувьд Apple-ын iPod, iPhone нь хамгийн түгээмэл хэрэглээтэй гэж хэлж болох бизээ. Хэдийгээр Apple-ын Mac-ууд хүчтэй бүтээгдэхүүн ч бидний амьдралд төдий л дасал болоогүй байна.
Харин iPod, iPhone бол нэлээд тооны хүмүүсийн өдөр дутмын хэрэглээ болж чадсан бүтээгдэхүүн. Үүний дараагаар iPad ороход тун ч ойрхон ирсэн байна.

Тэгвэл эндгээрийг болон бусад Apple бүтээгдэхүүнүүдийг албан ёсны борлуулагчаас нь эх орноосоо худалдан авах боломжтой болж байгаа юм байна.
Бодь Электроникс ХХК нь Apple брэндийг Монголд албан ёсоор худалдаалах "Authorized Reseller" эрхийг аваад дэлгүүрүүдээ нээхэд бэлэн болоод байгаа ажээ.

Mac Pro, iMac, MacBook Pro, Macbook Air, Macbook, iPod Touch, iPod shuffle, iPod Nano, iPod Classic болон Monster Beats by Dr.Dre, Bose гэсэн бүтээгдэхүүнийг монголд худалдаалах юм байна

No comments:

Post a Comment