Popular Posts

Wednesday, February 17, 2010

Дэлхийн хамгийн өндөр барилга Burj Dubai

Хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн өндөр байгууламж болох Burj Dubai гэгдэж байсан албан ёсоор Burj Khalifa байшин албан ёсоор нээгдлээ. Анх 2004 онд шаваа тависнаас хойш баригдаж дуусаж байгаа энэ байшин нь 828 метр өндөр бөгөөд нийт 1.5 тэрбум ам.долларын өртгөөр босчээ. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын төвийг шинэчлэх 20 тэрбумын төслийн гол хэсэг бөгөөд Тайваны Тайпей цамхгыг ардаа орхилоо. Нийтдээ 160 давхарт 334 мянган хавтгай метр талбайтай уг байшинд олон том компаниудын оффис байрлах ба 124-р давхраас Дубай хотыг бүрэн харах боломжтой аялагчдын давхар байрлах ажээ.



No comments:

Post a Comment