Pages

Sunday, February 28, 2010

Цанын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Монголын цанын холбооноос ирэх гуравдугаар сарын 5-7-ны хооронд өсвөр үеийн УАШТ-нийг Хандгайтад зохион байгуулахаар боллоо. Хөдөө орон нутгаас тэмцээнд оролцохоор ирэх тамирчдын байр, хоолны мөнгийг Монголын цанын холбооноос гаргах ажээ. Тус тэмцээнээс шалгарсан тамирчид хүүхдийн олимпод оролцох эрхийг өвөртлөх гэнэ. Сонирхуулахад, манай улс 2012 он гэхэд дэлхийн стандартад нийцсэн цанын баазтай болж, олон улсын цанын тэмцээн явуулах боломжтой болох аж. Тус бүтээн байгуулалтын ажлыг хоёр үе шаттайгаар явуулахаар төлөвлөсөн байна. Эхний шатанд гүйлтийн цанын тамирчдын байрлах буудал, саун, үзэгчдийн зориулалтын суудал бүхий гүйлтийн цанын стадионыг ашиглалтанд оруулах бол дараагийн шатанд Хандгайтын зүүн урд аманд уулын цанын буултын зам бүхий талбайг барих аж.

No comments:

Post a Comment